

Хоёрдугаарт урьд нь тантай олон тааралдаж байсан, эсвэл нэг албан газарт хамт ажилладаг эр нэгэн оройн үдэшлэг, наргианы үеэр гэнэт таныг онцолж элдэвээр оролдож эхэлбэл та хань ижлийн тухай бас бүү мөрөөдөөрэй. Зүгээр л тэр орой мань хүн согтуу юмуу эсвэл хамаг юмаа мартаад сэтгэл хөөрлийн байдалд яваа гэсэн үг. Маргааш гэхэд л тэр таныг танихгүй царайлна.
Ер нь ойртож шадарласан эр хүн доорх шинж тэмдэгүүдийг гаргаж байвал хань болохгүй.

- Хайртай гэж хэлдэггүй
- Зайгаа байнга барьдаг
- Утcаар тэр бүр ярьдаггүй
- Төлөвлөгөө нь гэнэт өөрчлөгддөг
- Өөрийнхөө тухай бараг ярьдаггүй
- Гэртээ урьдаггүй
- Хамаатан садан, найз нөхөдтэйгөө танилцуулдаггүй
- Байнга хулмалзаж гудамжинд явахдаа хүртэл эргэж хардаг
Гүнтөмөр
No comments:
Post a Comment