Sunday, August 28, 2011

Бизнесийн ертөнцөд та хэр амжилттай явахаа тодорхойлоорой

Бизнесийн ертєнцєд зєвхєн ялагч, ялагдагч л гэж байдаг. Харин та энэ хоёр ангиллын алинд нь багтах бол?
АНУ-ын томоохон бизнесмэнvvд ажилд авах хvмvvсээс хамгийн шилдгийг нь шалгаруулахын тулд дараах асуултыг тавьсан байна. Та бvхэн шилдэг хариултыг харах гэж яаралгvй эхлээд сайн тунгаан бодоод єєрийнхєєрєє хариулаад vзээрэй.Таны ажил их орой таржээ. Гадаа аадар бороо цутгаж байлаа. Та хоёрхон хvний суудалтай машинаараа харанхуйг зvсэн хурдална. Гэнэт та автобусны буудал дээр гурван хvн зогсч байхыг харлаа. Эхнийх нь таны амьдралд ихээхэн тус хvргэж байсан сайн найз чинь, дараагийн хvн бол таны нууцхан хайрын эзэн, харин сvvлийнх нь бєгтийсєн эмгэн таяг тулан зогсч байна. Хэтэрхий орой болсон тул нийтийн тээвэр зогсчихсон, харин таны машин хоёр хvний суудалтай тул ганц л хvнийг хvргэж єгєх боломж байна. Тvvгээр ч барахгvй ойр хавьд машин харагдахгvй байх агаад тэдний царайд санаа зовсон шинж илт тодроно. Та тэдний хэнийг нь хvргэж єгєх вэ?Хэрэв та эмгэнийг гэрт нь хvргэхээр шийдсэн бол: Та их єрєвч, сайхан сэтгэлтэй, тусархаг хvн юм.Харамсалтай нь ийм хvмvvс бизнест тєдийлєн амжилт олдоггvй гэнэ. Таны эмзэг зєєлєн сэтгэл бизнесийн хәтуу ертєнцєд тохирохгvй. Учир нь энэ сонголтыг хийсэн хvмvvс сэтгэл хєдлєл, болон єрєвч сэтгэлээр шийдвэр гаргах нь олон байдаг аж.Хэрэв та сайн найзаа хvргэж єгєхєєр болсон бол: Та маш сайн найз юм. Хvний тусыг хэзээ ч мартаж байгаагvй бєгєєд заавал хэзээ нэг цагт хариу тус хvргэнэ гэж бодож явдаг аж. Таны шударга, зарчимч зан шилдэг бизнесмэн хvнд заавал байх ёстой чанар мєн боловч хэтэрхий ёсорхуу загнаснаар эрсдэлд орж болзошгvй. Та "ёстой", "угаасаа л ийм байдаг" гэх мэт vг хэлэх бєгєєд танд бизнес эрхлэхэд уян хатан байдал дутагдаж буйг илэрхийлж байна,Хэрэв та хайртай бvсгvйгээ хvргэж єгєх зуураа танилцахаар шийдсэн бол: Таны сэтгэлийн хєєрлєє барьж чаддаггvй зан бизнесийн ертєнцєд орвол ганц таныг ч бус хамтран ажиллагчдыг тань ч мєн адил баллах аюултай аж.Тэгээд яах ёстой байсан юм бэ гэж та гайхаж байна уу? Одоо танд хамгийн єндєр цалинтай ажилд орж чадсан залуугийн хариултыг толилуулъя. Тэрээр тусархаг найзаасаа дахин нэг тус болж эмгэнийг гэрт нь хvргэж єгєхийг гуйгаад єєрєє хайртай бvсгvйтэйгээ хоёулхнаа автобусны буудал дээр vлдэнэ гэжээ. Энгийн байгаа биз.
Нийтэлсэн Номико