нэгэн залуу бурханаас асууж гэнэ.
Бурхан минь, миний амьдарч буй дэлхий ертөнц дээр ердөө 2-хон төрлийн хүмүүс амьдарч байна.
Юу вэ гэвэл тэдний нэг хэсэг нь хайртай хүндээ хайраа илэрхийлэхдээ би чамд ХАЙРТАЙ гэдэг үгийг үргэлж хэлдэг,
аа бас нөгөө хэсэг нь ХАЙР, ДУРЛАЛ-аа үйлдлээрээ илэрхийлдэг 2 янзын хүмүүс байна. Тэгэхлээр би өчнөөн бодож, хичнээн тунгаагаад ч аль нь хүмүүний жинхэнэ хайраа илэрхийлж байгаа хэлбэр вэ гэдгийг сайн ухаж ойлгохгүй байнаа... Та надад тус болж хайрлаач гэж гуйжээ.
Бурхан хариуд нь... за чи хоолны ширээ зас, ширээн дээрээ аяга дүүрэн шөл, 1 метрийнурттай халбага тавь, тэгээд түрүүчээр нь хайраа үгээр илэрхийлдэг хүмүүсийг ширээний ард суулгаад 1 метрийн урттай халбагаар шөлийг уулга гэсэнд-тэдгээр хүмүүсийн хэн нь ч шөлийг ууж чадалгүй буцаж гэнэ. Харин дараагаар нь хайраа үйлдлээрээ илэрхийлдэг хүмүүсийг суулгаж мөн адил шөлийг уу гэтэл тэд өөрсдөө ууж чадахгүй тул дэргэдэх хүндээ шөлийг хабагадан өгч бүгд шөлийг ууж дуусаад явж гэнэ...
залуу ч асуусан ауултандаа Бурханаас хариулт авсандаа баярлаж, талархаснаа илэрхийлээд буцсан гэдэг...