Thursday, August 4, 2011

ИНДИГО ХҮҮ БОРИСКО


Индиго хүүхдүүдийн нэг болох Борис Волгoградчины Жириновск гэдэг жижигхэн хотод амьдардаг. Тэр 1996-01-11-нд төрсөн. Тэр дөрвөн настайгаасаа эхлэн Жириновскийн ойролцоо байдаг Медведецкой гряды-Синюю гору гэдэг аномальны газруудаар явахыг маш их хүсдэг. Яагаад тэгдэг юм бол? Тиймээ, эдгээр газрууд нь түүний энергийн зайлшгүй хэрэгцээ нь болдог.
Борисын эцэг эх нь боловсролтой элэгсэг сайхан ааш зантай хүмүүс, тэд өөрсдийнхөө дур булаам хүүгийнхээ энэ феномен чадварт, ялангуяа амьдрал дээр хүмүүс түүний энэ онцлогыг яаж хүлээн авах бол гэдэгт сэтгэл нь маш их зовдог. Тэд өөрсдийнх нь энэ бундеркендийг яаж хүмүүжүүлэхийг хэлээд өгөх мэрэгжилтэн байвал дуртайяа хүлээн авахсан гэж ярьцгаасан.
Борисын ээж нь өөрөө эмч болох гэж байсан болохоороо хүүгээ 15 хоногтой байхдаа л толгойгоо дааж байгааг ажигласан гэж ярьж байлаа. Дөрвөн сартай байхдаа “баба” гэж анхны үгээ хэлсэн. Долоон сартай байхдаа ханан дээрх том хадаасыг хараад “Би хадаас авна” гэж бүхэл бүтэн өгүүлбэрийг маш тод хэлсэн. Ой хагастай байхдаа сонины том гарчигнуудыг амархан уншиж, хоёр настай байхдаа өнгийн харандаагаар утга учиртай зураг зурдаг болсон. Түүнийг хоёр настай байхад цэцэрлэгт өгсөн. Тэнд хүмүүжүүлэгч нар нь ухаантай, хэлэнд авьяастай, гайхамшигтай ой тогтоолттой ер бусын бяцхан хүүгийн тухай ярьцгааж эхэлсэн.
Гэхдээ түүний эцэг эх хүүгийнх нь мэдлэг ердийн хүмүүс шиг зөвхөн хүрээлэн байгаа орчноо танин мэдэх замаар биш гадны ямар нэгэн гайхалтай сувгаас ирж байгааг мэдэх боломж нэг ч удаа олдоогүй. Гэхдээ тэр мэдээллийг хаа нэгтэйгээс зүгээр уншаад байх шиг байхыг нэг биш удаа ажиглажээ.
«Түүнийг хэн ч сургаагүй ч суугаад сурчихсан юм шиг маш хөнгөхнөөр байнга “лотос” суудлаар суучихдаг.
Тэр тохиолдолд зүгээр түүнийг сонс. Тэр Марсын тухай, од гаригийн системийн тухай, өөр соёл иргэншлийн тухай нөхөр бид хоёрын нүдийг духан дээрээ гартал маш тодорхой ярьдаг” гэдгийг эх дурсаж байлаа.
-Хаанаас энэ бяцхан хүүд тийм мэдлэг бий болдог байна? гэж хүмүүс гайхдаг. Хоёр настайгаасаа хойш л сансарын тухай сэдэв ярих болсон. Нэг удаа би Марс дээр амьдарч байсан, тэр гариг түүхэндээ маш том гамшиг туулж агаар мандлаа алдсан, тэр гариг одоо эзэнтэй гэж ярьсан. Гэхдээ одоо тэд доорх хотууддаа цөөхөн оршин суугчтай. Борис тэнд байхдаа манай дэлхий рүү худалдааны буюу шинжилгээ судалгааны экспедицийн бүрэлдэхүүнд оролцон байнга нисдэг байсан. Түүнээс гадна сансарын хөлөг жолоодож байсан гэсэн. Энэ нь Лемурчуудын соёл иргэншлийн үед болж байсан. Түүнд нэг найз байсан тэр нь түүний нүдэн дээр нас барсан. Лемурийг сөнөсөн тухай дөнгөж сая болоод өнгөрсөн юм шиг ярьдаг бөгөөд өөрийн найз нутаг нэгтнийхээ үхэлд маш их шаналдаг гэж ярьсан. Энэ үед Лемурчууд оюун санааны хөгжлийг орхисноос болж бүх гаригийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулснаас болж үхэцгээсэн гэж баталдаг. Нэг удаа ээж нь хүүдээ Эрнст Мулдашевын «Бид хэнээс үүссэн бэ?» авчирч өгөхөд тэр түүнийг харангуутаа сэтгэл маш их хөөрсөн. Тэр лемурчуудын зураг, төвдийн сүмийн удаан харж байгаад дараа нь эцэг эхдээ уялдаа холбоотой сонирхолтойгоор лемурчуудын тухай тэдний соёлын тухай хоёр цаг илүү зогсолтгүйгээр ярьсан. Хүүг ярьж байх явцад ээж нь болгоомжтойгоор Лемурчууд нь чинь бараг 70000 жилийн өмнө үхсэн, харин лемурчууд чинь 9 метр өндөртэй хүмүүс байсан гэдэг. Чи энэ бүхнийг яаж санаж байгаа юм бэ? Тэр огтхон ч торолгүйгээр ” тиймээ энэ бүхнийг санаж байна. Энэ тухай надад хэн ч яриагүй, би өөрөө үүнийг харсан юм” гэж хариулсан.
Мулдашевын “бурхдын хотын эрэлд” гэдэг хоёрдох номны зурагнуудыг харж бунхан пирамидуудын бүх боломжийн тухай маш удаанаар, олон ч юмыг дурсан санасан. Энэ үед хүмүүсийн эрж байгаа эртний мэдлэг нь Хеопсын пирамидын дороос олдохгүй одоохондоо олоогүй байгаа өөр пирамидийн дороос олно гэж маш итгэлтэйгээр хэлсэн. «хүн төрөлхтөний амьдрал сфинкс онгойлгосон цагт, чихний хаа нэгтээ онгойно би хаана гэдгийг мартчихжээ Тэгсэн цагт л өөрчлөгдөнө” гэж нэмж хэлсэн.
Борисын хамгийн их гайхшруулсан яриа нь манай гаригийг үндэсээр нь өөрчлөх хугацаа ойртож байгаа учраас манай гариг дээр онцгой хүүхдүүд төрөх цаг нь одоо болчихоод байна, тэдэнд дэлхийн оршин суугчдынхаас огт өөр мэдлэг шаардлагатай болно.
Тэр хүүгийн үгээр бол дэлхий дээр туйлууд огцом солигдсоноос болж хоёр гамшиг нүүрлэх бөгөөд нэг нь 2009 онд нэг том матераас үүсэх ба хоёрдох нь 2013 оных нь бүр илүү хүчтэй байх болно. Маш цөөхөн хүмүүс амьд үлдэнэ. Поживем -увидим.
Хүүгээс энэ нөхцөлд чиний амь нас ч үгүй болж болно, чи айхгүй байна уу гэдэг асуултанд тэр ” үгүй би айхгүй банйа. Бид мөнх амьдардаг” гэж хариулсан. Намайг Марс дээр амьдарч байхад гамшиг болсон. Тэнд бид нар шиг л хүмүүс байсан. Тэдний хооронд цөмийн дайн болсон. Бүгд шатсан. Хэдхэн хүн л амьд үлдсэн. Тэнд хөрсөн дор шинэ байшингууд барьсан. Шинэ зэвсэг үүссэн. Төрөл бүрийн материалууд тэр их өөрчлөлтийг даагаагүй. Марсчууд үндсэндээ устөрөгчийн хийгээр амьсгалдаг.
Хэрвээ тэд нар манай гариг дээр ирвэл утааны яндангуудын дэргэд л байнга зогсох байх. «Чи Марсаас ирсэн биздээ, чамд устөрөгчийн хийн хэрэгцээ байхгүй юм уу?” гэж асуухад «Би нэгэнт дэлхийн бие авсан болохоор агаараар амьсгална” гэж Борис хариулааад “Та нар мэдэх үү? Устөрөгчөөс болж организм маш хурдан хөгширдөг гэлээ.
Яагаад манай сансарын хөлөг Марс руу ойртохоороо сөнөөд байдаг юм бэ гэж асуухад Тэр “Марсын оршин суугчид станцыг устгахын тулд дохио илгээдэг” гэв.
Гариг хоорондын НЛО төхөөрөмжүүд, олон хэмжээст орон зайн тухай асуултанд маш гүн гүнзгий мэдлэгтэй хариулж байлаа. Тэр маш туршлагатай мэргэжилтэн шиг л энэ тухай ярьдаг бөгөөд энэ үедээ байнга л нисдэг таваг зурж түүний ажиллагааг тайлбарладаг. Нэг тийм ярианы хэсгээс … « Тэнд зургаан давхарга байдаг бөгөөд эхнийх нь давхарга нь 25%-ийг эзлэх ба маш бат бөх материалаар хийгдсэн Хоёрдох 30%-ийг эзлэх ба тэр яг л резин шиг, гуравдахь мөн 30% энэ ахиад металл, 4% нь соронзон шинж чанартай байна…”
Үүнийхээ хажуугаар самбар дээр шохойгоор тоонуудыг бичнэ. ” Соронзон давхаргыг энергижүүлэх юм бол төхөөрөмж бүх хорвоо ертөнцөөр нисэж чадна” үргэлжлүүлэн ярина.
Түүний энэ ухаалаг яриаг сонсож харж байгаа томчууд түүн рүү гайхан харна.Тэрний ярьж байгаа хувийн тухай ойлголтыг 3-р ангиас эхлэн үздэг харин хүү дөнгөж л 7 настай. Мэдээж л дээ тэр мэдлэгээ нь сургуулиас аваагүй.
Сургууль дээр мэдээж хэрэг дүүрэн хүндрэлүүд гарна. Эхлээд түүнтэй ярилцлага хийсний дараа түүний шууд л 2-р ангид оруулсан. Гэхдээ удалгүй түүнийг хичээл дээр байлгахгүй байхыг хичээх болсон. Мэдээж л дээ хичээл ярьж байхад нь түүнийг байнга тасалж “хичээлийг буруу тайлбарлаж байгаа тухай” яриад байхаар ямар багшид тааалагдах вэ дээ. Одоо хүү эх орон даяар алдартай академич Щетининий нэрэмжит авьяаслаг хүүхдүүдийн сургуулийн, сурган хүмүүжүүлэх арга дадлага сайтай багш эмэгтэйтэй хичээллэж байна.
Борис Би хүмүүсийн чанар болон төвшингөөс хамаарсан мэдлэгийг хуваарилж гариг дээрх муу хүмүүсийг багасгахын тулд дэлхийд ирсэн гэж баталж байна.