Хэвлийд минь 14 долоо хоногтой 70 гр жинтэй жижигхээн боожгойтой сахилгагүй хүү бий. Түүнийг минь хүү байна гэж хэлсэн ч аав ээж хоёр нь итгэж ядан хүлээж байна. Чи чинь дүрсгүй хөөрхөн эгчтэй юм байхгүй юу? чиний эгч чинь хичнээн өхөөрдөм гээч! Хайрын минь үр үндэс жимс ногоо цэцэг навч болсон үрс минь аав ээж хоёрыгоо холбож гэр бүлийг минь өнөр өтгөн аз жаргал инээд хөөр баяр баяслаар дүүргэж байна.
Хүслийн самбар хийх гэж бодсоор олон хаврыг ардаа орхижээ. Харин энэ л блог миний хүслийн самбар болсноор би хүсэл бүхнээ энд хадгалсаар биелэх мөчид нь өөртөө хязгааргүй баярлах болно. Миний л бодсон зүйл биелэлээ олж над дээр ирж байгаа учраас сайн сайхан зүйл боддог чамд баярлалаа. Утга учиргүй хэлхээд л тавьчихдаг болсон байна, юм бичиж байгаа гэж. Гэхдээ зүгээр ээ, удахгүй засарчихна.
Эрүүл, чийрэг, сайхан залуу минь ээжийнхээ гэдсэнд ээжийнхээ мэдэрч байгаа аз жаргалыг хамтдаа мэдэрч төрсөнийхөө дараа амгалан, тайван, авхаалжтай сэргэлэн, мундаг жаал болоорой. Хайртай шүү, хааяа уйтгарлаж, шантарч сөрөг энерги ялгаруулан хүүгээ гуниглуулдаг бол уучлаарай
No comments:
Post a Comment