Англи хэлийг 2 жил сурсандаа бардаад л өөрийгөө дунд түвшний мэдлэгтэй гэж бодоод одоо гүнзгийрүүлнэ эдр гэж бодоод байсан том андуурчээ. Би уг нь түвшингээ тогтоолгосон юм. Intermediate эдр гээл байхаар нь томроооол байсан, намайг хуурсан юм болов уу, би тестее тэгж их онож буудсан юм болов уу бүү мэд. Уг нь их өөртөө итгэлтэй л байсан юмсан. TOEFL өгөхөөр бэлдэх гээд хэдэн юм харсан чинь пээ бүү үзэгд, мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэдэг үз толгой руу тогшоод л ороод ирлээ. Нэг бүтэн текст дотороос мэддэг үг 30хувийг нь л эзэлж байна уу даа, худлаа байгаа даа кэкэ. Өгсөн, эсвэл бэлдэж байгаа хүмүүст нь аятайхан л харагддаг байх даа.
Тэхдээ одоо яахав, эхнээс нь авахуулаад л бэлдээд байж дээ. Өнөөдөр нэг иймэрхүү TOEFL- оор амьсгалсан өдөр байлаа шив дээ. Над шиг иймэрхүү байдалд орсон нөхдүүд олон л байгаа байлгүй дээ, хамтраад ярианы дасгал хийвэл зүгээр байх даа гэж бодогдох л юм. Би ч энэ янзаараа бэлдвэл \ өдөртөө нэг цаг \2 жилийн дараа л нэг 600 оноо авах болов уу даа.
Би чаднааа эдр гээд нэг онгирчдог юм билүү...
No comments:
Post a Comment