Нар буцсан өдрөөс хойш өглөөний нар хойшилсоор одоо бүр 7 өнгөрч байх үед л манддаг болжээ. Намрын урь орж байгаа бололтой гадаа бага зэрэг сэрүүн байдаг болж.

Шинэхэн өглөө надтай нүүр тулан мэндчилж харин би өглөөний нартай уралдан ажлынхаа
өрөөнд яаран орж ирэхэд цонхны цаанаас нар аанай л нэг тайвнаар гэрэлтэж "Чи намайг гүйцнэ гэж бодоо юу? Би олон олон жил хорвоо дэлхийг гэрэлтүүлсэн нар шүү дээ. Надтай уралдахынхаа оронд надад хүслээ шивнээч, би чин сэтгэлээсээ залбирсан бүгдийн хүслийг анхааралтай сонсдог юм" гэж хэлж байх шиг санагдлаа. Өрөөний андууд маань ирээгүй байсан учраас нартай хоёулхнаа байгаа боломжийг ашиглан "Би ажилдаа маш их хайртай, би хүсч байсан ажилдаа орсондоо үнэхээр баяртай байна. Би өөрт оногдсон даалгавраа чин сэтгэлээсээ маш чанартай хийж байгууллагадаа хувь нэмэр оруулмаар байна. Би ажлаа 110 хувь хийхийг хүсч байна. Би чадна, би заавал хийнэ, би хийх ёстой, би хамгийн сайн нь байх ёстой" гэж шивнэлээ.

Үүний дараа надад өөртөө, хорвоо дэлхийд, өглөөний энэ сайхан агаарт, эх орондоо, эцэг эхдээ, ажилдаа, хамт олондоо гээд байгаа бүхэндээ баярлан талархах сэтгэл төрөв. Өглөө бүрийг инээмсэглэлээр, талархлаар, аз жаргал, баяр баяслаар угтах ямар гайхамшигтай вэ? Тийм биш гэж үү?
No comments:
Post a Comment