Tuesday, April 3, 2012
2012 04 04
Толгойд түг түмэн бодол эргэлдэх боловч нийлүүлж хэлхэх, учир замбараатай болгох, ангилж цэгцлэх ухаан хүрэхгүй байх юм. Би толгой муутай нэгэн биш гэж өөртөө дэндүү онгирч бардаж явсан бололтой. Сүүлийн 4 жилийн дотор л би хүнээ байж орхижээ. Миний тэмдэглэл эргэцүүлэмж биш тоочимж болж орхисон байна. Болсон үйл явдлаа хүртэл тоочимж хэлбэрээр ярьдаг, бичдэг хүмүүсийг би ойлгодоггүй байлаа. Эргэцүүлэн бодоход надад маш их таатай, бас ч их амархан бөгөөд хөгжилтэй байж, оюун ухаан минь улам бүр тэлж байгаа мэт санагддаг байлаа. Гэтэл би өөрийнхөө түг түмэн утга учиргүй бодол, ухаангүй хүсэл тэмүүлэл, шуналдаа хөтлөгдсөөр өөрийгөө алдахад хүрсэн мэт санагдах юм. Би доошлон доошилсоор газарт аль хэдийн тулсан мэт санагдах юм. Үүнээс цааш ертөнц бий гэж үү? Үүнээс илүү их доошилвол би ухаант хүн төрөлхтөний нэг хэвээр байж чадах гэж үү? Үгүй дээ. Би бүр учраа ч олохоо байлаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment