Tuesday, September 27, 2011

Анхны цас

2011 оны 9-р сарын 28.
Цаг хугацаа харван өнгөрөх мөч бүрийг анзаарч өнгөрөөдөггүй ч гэлээ дөрвөн улирал ээлжлэн солигдох мөчийг илэрхийлэх мэт хаврын яргуй, зуны бороо, намрын навчис, өвлийн цас... . Жил бүр л анхных хэмээн сэтгэл сэргэн догдлох бүрийд нэг насаар хөгширч байгаагаа мэдрэх юм. Басхүү жаргалтай. Жил бүр л амжилтын уул өөд мацаж буй тэмцэл минь илүү хүчтэй, илүү үр дүнтэй, бас ч илүү найдлагатай болж байгааг мэдрэх хичнээн таатай. Ажлын гараагаа хэдийн эхэлсэн, сайхан хамт олны дунд ажиллаж байгаа минь надад өдөр бүр баярлаж, талархах сэтгэл төрүүлдэг боловч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа минь хааяа таагүй мэт бодогдох юм. Гэхдээ тайтгарах зүйл бас бий. Надад энэ мэргэжил ч ялгаагүй хэрэгтэй учраас, нэг зүйлээ гүнзгий сайн мэддэг байх нь чухал боловч энэ талын мэдлэг надад илүүдэхгүй, хойшид бизнес эрхлэх л учраас... .
Өнгөрсөн 4 өвөл өглөө бүр хайртай залуу маань намайг даарах вий хэмээн сэтгэл нь зовж өглөө хүргэж өгч, орой тосч авдаг байж билээ. Харин энэ өглөө хорвоо дэлхий нэг л хоосон... . Өдөр өдрийн ажилдаа түүртэж ганцаардах сөхөө ч үгүй явсан мэт санагдах боловч үүнийг ойлгох нэгэн үгүй. Яахав дээ, амьдрал л юм хойно маргалдах зүйл байлгүй л яахав. Гэхдээ итгэл гэдэг бүх зүйл бололтой. Үнэхэээр чанартай сайн гэдэгт нь итгэж байж л машин худалдаж авдаг. Үнэхээр хэрэгтэй гэж итгэсэн зүйлдээ л хөрөнгө оруулдаг, үнэхээр ашигтай, хийж чадна гэж итгэсэн бизнесээ л зориглон эхлүүлдэг. Үнэхээр сайн бүсгүй хэмээн итгэсэн учраас л хамт амьдарыг хүсдэг. 
Хэрэв итгэлээ алдвал яах билээ? Хэлж ярьж байгаа зүйлд нь огт итгэхгүй байвал яах билээ? Яасан ч, бүр яаж ч байсан худлаа яриад байгаа юм шиг санагдаад байвал яахуу? Үнэхээр худал ярьж байгаа хэмээн итгэсэн учраас итгэхээ  байсан гэж үү? Би бүх зүйлд бууж өгөх хэрэгтэй, тийм үү? 
Үнэндээ миний хүсэл, миний сэтгэл, миний бодол, би өөрөө ч хүртэл өөрийнхөө бодож байгаагаас тэс өөр хүн бололтой. Би нэг л төвдөхгүй юм. Хүнд хүсэл, сэтгэл, бодол, ухаан бий. Бүгд өөр өөр тийшээ тэмүүлээд байх юм. Алийг нь дагахаа мэдэхгүй юм. Би алийг нь ч дагахгүй түүнийг дагаад л хэлсэн бүхнийг нь хийж хийсэн бүхнийг нь харж амьдрах ёстой байх. Гэтэл надад үүнийг хийх сэтгэл байгаа үгүйг ч сайн мэдэхгүй байхад бас л яах билээ? Эцсийн эцэст сэтгэл бүхнийг шийддэг юм болов уу?
Хэн ч ойлгохгүй шал хэрэггүй юм биччихвүү дээ. За хүн эхлүүлээд л уншихгүй хаяна биз дээ. Гэвч миний сэтгэл дотор үүнтэй төстэй түмэн бодол нуугдана.

Monday, September 26, 2011

2070 оны 3 сарын 13. CNN мэдээ:

Өнөөдөр Монголд дэлхийн хамгийн өндөр цамхагийн нээлт болох гэж байна. Энэ нь тус улсад удахгүй болох олимпийн арга хэмжээнд зориулагдсан гэнэ. Уг арга хэмжээнд АНУ, Япон, БНХАУ, Франц, Герман, ОХУ зэрэг томоохон улсуудын ерөнхийлөгч оролцох юм. Арга хэмжээний далимд эдгээр ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчид бараалхаж хамтарч ажиллах, өөрсдийн улсуудад хөрөнгө оруулалт хийхийг хүсэх, зээл тусламж авах талаар хэлэцээр хийнэ. Монгол орон сүүлийн 60-аад жилд үсрэнгүй хөгжсөн түүх нь их сонин юм. Одоогоос 60-аад жилийн өмнө 2009 онд Монгол улс маш ядуу орон байсан бөгөөд тэр үед Таван толгой, Оюу толгой гэж 2 ордоо гадныханд алдах шахсан түүхтэй улс. Гэхдээ ухаалаг эрх баригчид гадныхантай хамтрахаас эрс татгалзан дан ганцаар эзэмшин, ОУВС-ийн зээлээр уул уурхайн механизм авч, бүх хөдөлмөрийн насны ажилгүйчүүдээ сурган ажлаар 100% хангаж бага багаар олборлолтоо нэмэгдүүлж өөрсдийн тэргүүлэх туршлагыг дэлхий нийтэд таниулсан агуу ард түмэн юмаа. Монгол хүний зохион бүтээх шинийг эрэлхийлэх, аливааг хялбарчлах арга эрт дээр үеэс түүхтэй. Олборлосон ашгаараа уул уурхайгаа шат шатаар нэмэгдүүлсээр БНСУ, Австрали, АНУ, ОХУ-аас гэрээт ажилчид ажилуулсанаар олборлолт улам нэмэгдсэн. БНСУ-аас Монголд ажиллах визний ярилцлагад оролцогсодын тоо өнөөг хир нь буухгүй л байна. Аргагүй дээ хэдийгээр тэдний авах цалин Монголчуудад бага мэт санагдах боловч тэдний хувьд маш их мөнгө юм. Монгол улсад цагаачлaгчдын тоо өдөр бүр нэмэгдсээр л байна. Монгол улсад суугаа элчин сайдуудын уулзалт болж виз олгох тал дээр арай нааштай хандаачээ гэсэн хүсэлт удаа дараа тавиад байна. Монгол улсад амьдрах хөх картны (bluecard) сугалаа интэрнэтийн сайт бүрт тавигдаж Монгол хэлний курст суугсдын тоо сүүлийн 10 жилд 4 дахин өслөө. Хараар амьдарч байгаа хун бүрт 2000 төгрөг өгч нутагт нь үнэгүй буцааж байгаа бөгөөд 1 төгрөг нь 10 орчим доллартай тэнцдэг гэнэ. Монгол улсын иргэд нь дээд зэргийн соёлтой гэмт хэрэг маш бага гардаг, 1 хүнд ногдох спиpтийн төрлийн ундаагаар дэлхийд хамгийн багад тооцогдох болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ДНБ, ҮНБ, ҮО, зэрэг үзүүлэлтээр тэргүүлж эхэллээ. Цалин өндөртэй болохоор хахуульд ер автахаа болисон ганц орон юм. Гэхдээ хууль маш чангатай, хуулиа хүн бүр сайн мэддэг болохоор зөрчих явдал гараад байдаггүй. Дэлхийн томоохон бизнэсменүүд Монголын банкуудад мөнгөө хадгалуулсаар, Швецарийн банкууд дампуурахын ирмэгт тулаад байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа манай мэдээ үргэлжилж байна
from SeCReT

Tuesday, August 30, 2011

Хэнд дурлаж болохгүй вэ?

 Хонгорхон бvсгvй минь! Ганц бие залууд бvv дурла. Бусадтай нь гэрлээгvй хvн, аягvй бол чамтай ч бас гэрлэхгvй.
Салсан залууг бvv хайрла. Нэг эхнэрээс салсан юм чинь, дараа нь аягvй бол чамаас бас сална.
Бэлэвсэн эрээс зугт. Нэгийг нєгєє ертєнц рvv vдсэн хvн, чамайг ч бас vднэ шvv. Харин эхнэртэй хvнд л дурла. Эхнэрээ хайрлаж чадсан хvн, таныг ч бас хайрлана...хахаха

End end end...

Fri-end-
Girlfri-end-
Boyfri-end-

Everything has an -END-
Except for Fam-ily-

Because They will always be there to say -ily- (I Love You) to you

 

Гоё ч юмуу муухай ч юмуу

Monday, August 29, 2011

Хайр

нэгэн залуу бурханаас асууж гэнэ.
Бурхан минь, миний амьдарч буй дэлхий ертөнц дээр ердөө 2-хон төрлийн хүмүүс амьдарч байна.
Юу вэ гэвэл тэдний нэг хэсэг нь хайртай хүндээ хайраа илэрхийлэхдээ би чамд ХАЙРТАЙ гэдэг үгийг үргэлж хэлдэг,
аа бас нөгөө хэсэг нь ХАЙР, ДУРЛАЛ-аа үйлдлээрээ илэрхийлдэг 2 янзын хүмүүс байна. Тэгэхлээр би өчнөөн бодож, хичнээн тунгаагаад ч аль нь хүмүүний жинхэнэ хайраа илэрхийлж байгаа хэлбэр вэ гэдгийг сайн ухаж ойлгохгүй байнаа... Та надад тус болж хайрлаач гэж гуйжээ.
Бурхан хариуд нь... за чи хоолны ширээ зас, ширээн дээрээ аяга дүүрэн шөл, 1 метрийнурттай халбага тавь, тэгээд түрүүчээр нь хайраа үгээр илэрхийлдэг хүмүүсийг ширээний ард суулгаад 1 метрийн урттай халбагаар шөлийг уулга гэсэнд-тэдгээр хүмүүсийн хэн нь ч шөлийг ууж чадалгүй буцаж  гэнэ. Харин дараагаар нь хайраа үйлдлээрээ илэрхийлдэг хүмүүсийг суулгаж мөн адил шөлийг уу гэтэл тэд өөрсдөө ууж чадахгүй тул дэргэдэх хүндээ шөлийг хабагадан өгч бүгд шөлийг ууж дуусаад явж гэнэ...
залуу ч асуусан ауултандаа Бурханаас хариулт авсандаа баярлаж, талархаснаа илэрхийлээд буцсан гэдэг...

Таны сонгосон залуу хань болох эр мөн үү?

Зарим эмэгтэйчүүдэд хань ижил болох хүн заяахгүй зовоодог. Янз бүрийн арга хэрэглээд ч нэмэргүй. Яагаад заяагаа холбох хүн учирдаггүй юм бэ? Ер нь энэ эр хэсэгхэн хугацаанд салж одох хүн үү эсвэл хань ижил болох санаатай хүн үү үгүй юу гэх мэт асуултууд бүсгүй хүн бүрт тулгардаг. Харин сэтгэл судлаачид доорх тайлбарыг өгдөг байна.
Хэрэв бүсгүй та богино юбка өмсөж баар цэнгээний газраар хэсч ихэд секси царайлж явахдаа тэр эртэй таарсан бол заяаны хань болох тухай мөрөөдөх ч хэрэггүй. Учир нь таныг ийм хувцас хунартай ийм зан төрхтэй явах үед таарч дотноссон эр бол ердөө л шалиг завхай нэгэн байдаг. Тэгэхээр та эрчүүдийн хүсэл тачаалыг өдөөх замаар хань ижил хайж яваа бол бүтэхгүй.
Хоёрдугаарт урьд нь тантай олон тааралдаж байсан, эсвэл нэг албан газарт хамт ажилладаг эр нэгэн оройн үдэшлэг, наргианы үеэр гэнэт таныг онцолж элдэвээр оролдож эхэлбэл та хань ижлийн тухай бас бүү мөрөөдөөрэй. Зүгээр л тэр орой мань хүн согтуу юмуу эсвэл хамаг юмаа мартаад сэтгэл хөөрлийн байдалд яваа гэсэн үг. Маргааш гэхэд л тэр таныг танихгүй царайлна.
Ер нь ойртож шадарласан эр хүн доорх шинж тэмдэгүүдийг гаргаж байвал хань болохгүй.
  • Хайртай гэж хэлдэггүй
  • Зайгаа байнга барьдаг
  • Утcаар тэр бүр ярьдаггүй
  • Төлөвлөгөө нь гэнэт өөрчлөгддөг
  • Өөрийнхөө тухай бараг ярьдаггүй
  • Гэртээ урьдаггүй
  • Хамаатан садан, найз нөхөдтэйгөө танилцуулдаггүй
  • Байнга хулмалзаж гудамжинд явахдаа хүртэл эргэж хардаг
Гүнтөмөр

Та мөнгөө хаана хадгалдаг вэ?

Түрийвч- Та мөнгөнд дуртай. Мөнгө танд итгэж, таны өмнө хариуцлага хүлээгээсэй гэж та боддог. Энэ нь та тэднийг хамаагүй үрэн таран хийх , дургүй гэсэн үг. Мөнгө чинь таны бичиг баримт, үнэмлэх зэрэгтэй хамт байгаа нь санаандгүй хэрэг биш. Та бол амьдралдаа "Чи хэдий чинээ үнэтэй байна, амьдралаас төдий чинээг авах болно гэдэг уриаг гол шүтээнээ болгодог, Мөнгө танаас зугтдаггүй таны хэрэгтэй үед хүрээд л ирдэг.
Зээлийн карт- Та бол хөгжил дэвшил, шинэ эринийг шүтэн бишрэгч. Мөнгө бол таны хувьд эд баялаг, хүч чадал, эрх, мэдлийн бэлгэ тэмдэг. Энэ нь таны мөнхийн зорилго. Мөнгө хэзээд өөрийг нь үнэлж хүндэтгэл илэрхийлдэг хүнд дуртай байдаг тул та бас л шан харамжаа хүртэнэ. Хямдхан түрийвч Та бол хайхрамжгүй хүн. Маргааш яаж амьдрах талаар та огт боддоггүй, олдсон дээр нь үрэн таран хийдэг. Хамгийн гайхалтай нь тухайн цаг үед танд хэдий их мөнгө хэрэгтэй байна, төдий чинээ мөнгө байж л байдаг. Та баян болохгүй ч ядуурал хоосрол хэзээ ч зовоохгүй.


Халаасандаа - Та мөнгийг энд тэнд хувцас хунарынхаа халаас, ямар нэгэн хайрцаг, шургуулга, номын завсар гэх мэтчилэн хаа нэгтээ нууж (өөрөөсөө) хийдэг үү? Тийм бол энэ нь таны ямар нэгэн гэнэтийн болзошгүй гачигдлаас өөрийгөө аврах гэсэн хуурамч оролдлого. Та энэ муу зуршлаа үтэр түргэн ч хаяхгүй бол үргэлж хоосрол гачигдлын тухай бодоод байхаар мөнгө ч гэсэн таныг хаях л болно. Доллар, евро таны мөнгөтэй хамт байдаг - бол Та маргаашийнхаа амьдралд итгэлгүй. Таны хувьд хатуу валют амьдралын баталгаа чинь болж өгдөг. Таны хувьд амьдрал яаж ч эргэсэн хатуу валют таныг аварна гэдэгт та итгэдэг. Та бол хувирамтгай тогтворгүй хүн. Мөнгө ч бас тийм байж болно.
Мөнгөө хааш нь ч хамаагүй чихдэг - бол Дэлгүүр хоршоо, нийтийн унаа, гуанз ер нь хаа ч гэсэн мөнгийг, хэрэглэхдээ хаашаа чихэж хийсэн, тэндээсээ гаргаж ирдэг зан чинь мөнгийг маш их гомдоодог юм байна. Та бол хайхрамжгүй, салан задгай, өнөөдөр болж байвал маргааш хамаагүй гэж боддог хүн. Мөнгөтэй ийм хүндэтгэлгүй харьцсанаараа та өөрийн ядуу амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Энэ байдлаа болихгүй бол мөнгө хэзээ ч тан дээр хүрч ирэхгүй. Мөнхийн ядуу явах болно гэдгийг бүү мартаарай.