Monday, June 8, 2015

Хүү

Хэвлийд минь 14 долоо хоногтой  70 гр жинтэй жижигхээн боожгойтой сахилгагүй хүү бий. Түүнийг минь хүү байна гэж хэлсэн ч аав ээж хоёр нь итгэж ядан хүлээж байна. Чи чинь дүрсгүй хөөрхөн эгчтэй юм байхгүй юу? чиний эгч чинь хичнээн өхөөрдөм гээч! Хайрын минь үр үндэс жимс ногоо цэцэг навч болсон үрс минь аав  ээж хоёрыгоо холбож гэр бүлийг минь өнөр өтгөн аз жаргал инээд хөөр баяр баяслаар дүүргэж байна.
Хүслийн самбар хийх гэж бодсоор олон хаврыг ардаа орхижээ. Харин энэ л блог миний хүслийн самбар болсноор би хүсэл бүхнээ энд хадгалсаар биелэх мөчид нь өөртөө хязгааргүй баярлах болно. Миний л бодсон зүйл биелэлээ олж над дээр ирж байгаа учраас сайн сайхан зүйл боддог чамд баярлалаа. Утга учиргүй хэлхээд л тавьчихдаг болсон байна, юм бичиж байгаа гэж. Гэхдээ зүгээр ээ, удахгүй засарчихна.
Эрүүл, чийрэг, сайхан залуу минь ээжийнхээ гэдсэнд ээжийнхээ мэдэрч байгаа аз жаргалыг хамтдаа мэдэрч төрсөнийхөө дараа амгалан, тайван, авхаалжтай сэргэлэн, мундаг жаал болоорой. Хайртай шүү, хааяа уйтгарлаж, шантарч сөрөг энерги ялгаруулан хүүгээ гуниглуулдаг бол уучлаарай

Tuesday, December 9, 2014

Tuesday, April 3, 2012

2012 04 04

Толгойд түг түмэн бодол эргэлдэх  боловч нийлүүлж хэлхэх, учир замбараатай болгох, ангилж цэгцлэх ухаан хүрэхгүй байх юм. Би толгой муутай нэгэн биш гэж өөртөө дэндүү онгирч бардаж явсан бололтой. Сүүлийн 4 жилийн дотор л би хүнээ байж орхижээ. Миний тэмдэглэл эргэцүүлэмж биш тоочимж болж орхисон байна. Болсон үйл явдлаа хүртэл тоочимж хэлбэрээр ярьдаг, бичдэг хүмүүсийг би ойлгодоггүй байлаа. Эргэцүүлэн бодоход надад маш их таатай, бас ч их амархан бөгөөд хөгжилтэй байж, оюун ухаан минь улам бүр тэлж байгаа  мэт санагддаг байлаа. Гэтэл би өөрийнхөө түг түмэн утга учиргүй бодол, ухаангүй хүсэл тэмүүлэл, шуналдаа хөтлөгдсөөр өөрийгөө алдахад хүрсэн мэт санагдах юм. Би доошлон доошилсоор газарт аль хэдийн тулсан мэт санагдах юм. Үүнээс цааш ертөнц бий гэж үү? Үүнээс илүү их доошилвол би ухаант хүн төрөлхтөний нэг  хэвээр байж чадах гэж үү? Үгүй дээ. Би бүр учраа ч олохоо байлаа.

Tuesday, September 27, 2011

Анхны цас

2011 оны 9-р сарын 28.
Цаг хугацаа харван өнгөрөх мөч бүрийг анзаарч өнгөрөөдөггүй ч гэлээ дөрвөн улирал ээлжлэн солигдох мөчийг илэрхийлэх мэт хаврын яргуй, зуны бороо, намрын навчис, өвлийн цас... . Жил бүр л анхных хэмээн сэтгэл сэргэн догдлох бүрийд нэг насаар хөгширч байгаагаа мэдрэх юм. Басхүү жаргалтай. Жил бүр л амжилтын уул өөд мацаж буй тэмцэл минь илүү хүчтэй, илүү үр дүнтэй, бас ч илүү найдлагатай болж байгааг мэдрэх хичнээн таатай. Ажлын гараагаа хэдийн эхэлсэн, сайхан хамт олны дунд ажиллаж байгаа минь надад өдөр бүр баярлаж, талархах сэтгэл төрүүлдэг боловч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа минь хааяа таагүй мэт бодогдох юм. Гэхдээ тайтгарах зүйл бас бий. Надад энэ мэргэжил ч ялгаагүй хэрэгтэй учраас, нэг зүйлээ гүнзгий сайн мэддэг байх нь чухал боловч энэ талын мэдлэг надад илүүдэхгүй, хойшид бизнес эрхлэх л учраас... .
Өнгөрсөн 4 өвөл өглөө бүр хайртай залуу маань намайг даарах вий хэмээн сэтгэл нь зовж өглөө хүргэж өгч, орой тосч авдаг байж билээ. Харин энэ өглөө хорвоо дэлхий нэг л хоосон... . Өдөр өдрийн ажилдаа түүртэж ганцаардах сөхөө ч үгүй явсан мэт санагдах боловч үүнийг ойлгох нэгэн үгүй. Яахав дээ, амьдрал л юм хойно маргалдах зүйл байлгүй л яахав. Гэхдээ итгэл гэдэг бүх зүйл бололтой. Үнэхэээр чанартай сайн гэдэгт нь итгэж байж л машин худалдаж авдаг. Үнэхээр хэрэгтэй гэж итгэсэн зүйлдээ л хөрөнгө оруулдаг, үнэхээр ашигтай, хийж чадна гэж итгэсэн бизнесээ л зориглон эхлүүлдэг. Үнэхээр сайн бүсгүй хэмээн итгэсэн учраас л хамт амьдарыг хүсдэг. 
Хэрэв итгэлээ алдвал яах билээ? Хэлж ярьж байгаа зүйлд нь огт итгэхгүй байвал яах билээ? Яасан ч, бүр яаж ч байсан худлаа яриад байгаа юм шиг санагдаад байвал яахуу? Үнэхээр худал ярьж байгаа хэмээн итгэсэн учраас итгэхээ  байсан гэж үү? Би бүх зүйлд бууж өгөх хэрэгтэй, тийм үү? 
Үнэндээ миний хүсэл, миний сэтгэл, миний бодол, би өөрөө ч хүртэл өөрийнхөө бодож байгаагаас тэс өөр хүн бололтой. Би нэг л төвдөхгүй юм. Хүнд хүсэл, сэтгэл, бодол, ухаан бий. Бүгд өөр өөр тийшээ тэмүүлээд байх юм. Алийг нь дагахаа мэдэхгүй юм. Би алийг нь ч дагахгүй түүнийг дагаад л хэлсэн бүхнийг нь хийж хийсэн бүхнийг нь харж амьдрах ёстой байх. Гэтэл надад үүнийг хийх сэтгэл байгаа үгүйг ч сайн мэдэхгүй байхад бас л яах билээ? Эцсийн эцэст сэтгэл бүхнийг шийддэг юм болов уу?
Хэн ч ойлгохгүй шал хэрэггүй юм биччихвүү дээ. За хүн эхлүүлээд л уншихгүй хаяна биз дээ. Гэвч миний сэтгэл дотор үүнтэй төстэй түмэн бодол нуугдана.

Monday, September 26, 2011

2070 оны 3 сарын 13. CNN мэдээ:

Өнөөдөр Монголд дэлхийн хамгийн өндөр цамхагийн нээлт болох гэж байна. Энэ нь тус улсад удахгүй болох олимпийн арга хэмжээнд зориулагдсан гэнэ. Уг арга хэмжээнд АНУ, Япон, БНХАУ, Франц, Герман, ОХУ зэрэг томоохон улсуудын ерөнхийлөгч оролцох юм. Арга хэмжээний далимд эдгээр ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчид бараалхаж хамтарч ажиллах, өөрсдийн улсуудад хөрөнгө оруулалт хийхийг хүсэх, зээл тусламж авах талаар хэлэцээр хийнэ. Монгол орон сүүлийн 60-аад жилд үсрэнгүй хөгжсөн түүх нь их сонин юм. Одоогоос 60-аад жилийн өмнө 2009 онд Монгол улс маш ядуу орон байсан бөгөөд тэр үед Таван толгой, Оюу толгой гэж 2 ордоо гадныханд алдах шахсан түүхтэй улс. Гэхдээ ухаалаг эрх баригчид гадныхантай хамтрахаас эрс татгалзан дан ганцаар эзэмшин, ОУВС-ийн зээлээр уул уурхайн механизм авч, бүх хөдөлмөрийн насны ажилгүйчүүдээ сурган ажлаар 100% хангаж бага багаар олборлолтоо нэмэгдүүлж өөрсдийн тэргүүлэх туршлагыг дэлхий нийтэд таниулсан агуу ард түмэн юмаа. Монгол хүний зохион бүтээх шинийг эрэлхийлэх, аливааг хялбарчлах арга эрт дээр үеэс түүхтэй. Олборлосон ашгаараа уул уурхайгаа шат шатаар нэмэгдүүлсээр БНСУ, Австрали, АНУ, ОХУ-аас гэрээт ажилчид ажилуулсанаар олборлолт улам нэмэгдсэн. БНСУ-аас Монголд ажиллах визний ярилцлагад оролцогсодын тоо өнөөг хир нь буухгүй л байна. Аргагүй дээ хэдийгээр тэдний авах цалин Монголчуудад бага мэт санагдах боловч тэдний хувьд маш их мөнгө юм. Монгол улсад цагаачлaгчдын тоо өдөр бүр нэмэгдсээр л байна. Монгол улсад суугаа элчин сайдуудын уулзалт болж виз олгох тал дээр арай нааштай хандаачээ гэсэн хүсэлт удаа дараа тавиад байна. Монгол улсад амьдрах хөх картны (bluecard) сугалаа интэрнэтийн сайт бүрт тавигдаж Монгол хэлний курст суугсдын тоо сүүлийн 10 жилд 4 дахин өслөө. Хараар амьдарч байгаа хун бүрт 2000 төгрөг өгч нутагт нь үнэгүй буцааж байгаа бөгөөд 1 төгрөг нь 10 орчим доллартай тэнцдэг гэнэ. Монгол улсын иргэд нь дээд зэргийн соёлтой гэмт хэрэг маш бага гардаг, 1 хүнд ногдох спиpтийн төрлийн ундаагаар дэлхийд хамгийн багад тооцогдох болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ДНБ, ҮНБ, ҮО, зэрэг үзүүлэлтээр тэргүүлж эхэллээ. Цалин өндөртэй болохоор хахуульд ер автахаа болисон ганц орон юм. Гэхдээ хууль маш чангатай, хуулиа хүн бүр сайн мэддэг болохоор зөрчих явдал гараад байдаггүй. Дэлхийн томоохон бизнэсменүүд Монголын банкуудад мөнгөө хадгалуулсаар, Швецарийн банкууд дампуурахын ирмэгт тулаад байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа манай мэдээ үргэлжилж байна
from SeCReT

Tuesday, August 30, 2011

Хэнд дурлаж болохгүй вэ?

 Хонгорхон бvсгvй минь! Ганц бие залууд бvv дурла. Бусадтай нь гэрлээгvй хvн, аягvй бол чамтай ч бас гэрлэхгvй.
Салсан залууг бvv хайрла. Нэг эхнэрээс салсан юм чинь, дараа нь аягvй бол чамаас бас сална.
Бэлэвсэн эрээс зугт. Нэгийг нєгєє ертєнц рvv vдсэн хvн, чамайг ч бас vднэ шvv. Харин эхнэртэй хvнд л дурла. Эхнэрээ хайрлаж чадсан хvн, таныг ч бас хайрлана...хахаха

End end end...

Fri-end-
Girlfri-end-
Boyfri-end-

Everything has an -END-
Except for Fam-ily-

Because They will always be there to say -ily- (I Love You) to you

 

Гоё ч юмуу муухай ч юмуу